АВТОРАДИО ФМ 96,3-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ТУХАЙ ДУРСАМЖ
Та нар автомашиндаа түгжрэл дунд АВТО РАДИО ФМ 96.3 -г ер нь сонсож байгаа юу? 2007 оны 1 сарын 17 ны 21.00 цагт анхны эфирээ цацаж байсан л даа. Нийслэлээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 10 сая төгрөг төсөвлөхөөр нь үлдэцтэй хэрэгтэй юм болгоё гэж шийдсэн нь энэ АВТО РАДИО 96.3 ФМ. Радио нэвтрүүлгийн үелзлээ 96.3МГц долгионоор сонгоод Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос бөөн баяр гарч ирэхэд саад болсон юм нь төрийн байгууллагын дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болохгүй хуулийн заалт байлаа. Ингээд л хам хум нэг төрийн бус байгууллага байгуулаад хэдэн хүн томилж санаа амарсан даа.
Автомашины улсын дугаарын шинэ сери задрах болгонд хамаг өнгөтэй өөдтэй нөгөө дугааруудыг нь хамж аваад асуулт хариултын нэвтрүүлгийнхээ ялагчид бэлэглэдэг байлаа.
Та нарын зарим нь авч л байсан байх. Jigjidsuren Battulga, Даржаа Сонсголмаа, Lhagvajargal Batjargal, Enkhbat Jamsranjav, Byambasuren S Sakhya бид нар чинь ээлжлээд замын хөдөлгөөний мэдээлэл өгдөг байлаа шүү дээ. Мөн ч их хөдөлмөр шаардсан ажил.
Fm маань цэвэр цагдаа менежментээр явдаг байлаа хэхэ. Харин одоо хамгийн их сурталчилгаа явдаг хэт мөнгө тал руугаа хазайсан юм байна лээ.
Munkh-Yalalt Boldbaatar Авч байсан гудамжны нэр сайн тогтоодог байсан олон танин мэдэхүйн асуулт байнга сонсдог байсан шүү азын дугаартай Porter унадаг байсан даа тэмцээнд ороод асуултад хариулаад ШАГНАЛД авч байсан.
Самбуугийн Энхтөр Нэг элентра 0001 зүүгээд алга болж өгсөн, тэрийг санаад байдгийн хэ хэ.
Ankhbayar Tsetsegmaa Надад таксинд суугаад явахад Энхтөрийн дуу хоолой нь жолооч нартай холбогдож мэдээлэл өгч байгаа нь нэг дулаахан зөөлөн санагддаг байсан. Бараг такси болгонд суух болгонд л Энхтөрийн нэвтрүүлгийг сонсож байсан. Орчин үеийн монголын цагдаагийн дүр төрх, Цагдаагийн байгууллагыг Энхтөрийн оролцоогүйгээр төсөөлөхөд олон хүнд бэрх дээ.