ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ХАЛУУН ХООЛ, УНДААГААР ҮЙЛЧИЛЛЭЭ
Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл гудамж замын голд зогсч, шүгэл үлээн, халуунд халж, хүйтэнд хөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа Замын Цагдаагийн 30 гаруй алба хаагчдад UB INN ХХК-аас халуун чацарганы ундаа, аарц зэрэг халуун хоол, ундаагаар дайлж, сэтгэлийн бэлэг барьлаа. UB INN ХХК-н хамт олондоо баярлалаа.
УБ хотын залуус ч мөн сайн дураараа нэгдэж нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг ЦГ-н албан хаагчид, ТҮК-н ажилчидад зориулж үе үе сэтгэлийн бэлэг болгон халуун хоол ундаагаар үйлчилдэг үйл ажиллагаа олон удаа өрнөсөн билээ.
Авто клубын залуус ч мөн нэгдэн зам цэвэрлэж ТҮК-н ажилчдыг хүргэх, хөдөө орон нутагт ЗЦГ-н алба хаагчидтай хамтран ажиллах зэрэг сайн үйлсийн аян өрнөж олон хүнийг баярлуулаад байна.