Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Б.Энхбайгалийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Бямбасүрэнгийн Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.
Боловсрол:
- Төрийн албан хаагчдыг бэлтгэх үндсэн үүрэгтэй Удирдлагын академид олон жил багшилсан, дэд профессор цолтой. Англи, Түрэг, Франц хэлтэй.
- Мэргэжлээрээ хэд хэдэн (БНСУ, ХБНГУ, Австри, Франц, АНУ) оронд мэргэжил дээшлүүлсэн.
- 2003 онд “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
- 2000 онд Удирдлагын академийг “Бизнесийн удирдлагын магистр” зэрэгтэй төгссөн.
- 1997 онд БНТурк улсын Анадолу Их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 2017-2019 онд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Захирал
- 2013-2016 онд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Захирал
- 2008-2011 онд, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн Ахлах судлаач, Захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2003-2008 онд, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны Тэнхимийн эрхлэгч
- 2000-2003 онд, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимд Багш
Сонгуульт ажил:
- 2014-2015 онд, УИХ-ын Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого (2040 он хүртэлх)-ыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч
- 2015-2016 онд, БСШУЯ-ны Дээд боловсролын Зөвлөлийн гишүүн
- 2013-2016 онд, Шинжлэх ухааны Академийн Захирлуудын Зөвлөлийн гишүүн
- 2003-2010 онд, Монгол Улсын Удирдахуйн ухаан, төрийн удирдлагаар Докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга


