“TENCENT”-ИЙН ҮНЭЛГЭЭ “FACEBOOK”-ИЙГ ДАВЖ, 540 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

 

 

“Tencent” компаний зах зээлийн үнэлгээ “Facebook”-ийг ардаа орхилоо. “Tencent” компаний үнэлгээ өнгөрсөн оны 11 сараас АНУ-ын өрсөлдөгчөөсөө илүүрхэж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нийгмийн сүлжээний компани гэгдэх болсон.

 

Хамгийн сүүлийн арилжаагаар үнэлгээ нь улам өсөж “Facebook”-с 19 тэрбум ам.доллараар өндөр болсон. Ингээд “Tencent”-ийн үнэлгээ нийт 540 тэрбум ам.доллар болж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй таван компанийн нэгд багтаж байгаа юм. 

 

“Tencent” компани анх 20 жилийн өмнө суурин компьютерын мессеж үйлчилгээний платформ чиглэлээр зах зээлд нэвтэрч байсан аж. Харин одоо видео тоглоом борлуулалтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байгаа юм. БНХАУ-ын нийгмийн сүлжээний салбарт тэргүүлэгч тус компани цаашид видео стриминг, санхүү зэрэг шинэ салбаруудад хүч түрэн бизнесээ тэлэхийг эрмэлзэж байна.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.