APPLE IPHONE УТАСНЫ БАТАРЕЙН ДОГОЛДОЛТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ШҮҮХЭД ЯЛАГДАЖ МАГАДГҮЙ

 

 

APPLE-н Iphone  утасны iOS 10.2.1 програм хангамжийн шинэчлэлт нь хэрэглэгчдийн зүгээр асар их гомдол дагуулж шүүхэд очжээ.

 

Гомдол гаргасан шалтгаан нь олон хэрэглэгчид Apple-ийн програм хангамжийн шинэчлэлт тэдний утсыг удаашруулж болох эсвэл шинэчлэлтийг хийхгүй байж болох сонголттой гэдгийг тэдэнд мэдэгдсэнгүйгээс үүдэлтэй гэсэн юм

 

 

Уг програм хангамжийн шинэчлэлтийг хийснээр Iphone утаснууд удааширч гацах асуудал ихээр гарсан бөгөөд хүчээр унтрааж асаахаас аргагүй байдалд хүргэсэн юм байна. Энэ доголдал iOS  системтэй төхөөрөмжүүдийн 50-с дээш хувьд тохиолдсон байна.

 

Утасны баттерейг илүү удаан байлгахын тулд илүү бага нягтаршилтай дэлгэцийг харуулдаг гэж Apple компаниас мэдэгдсэн.

 

Энэ долоо хоногийн эхэнд ABC-ын ярилцлагад Apple компаний CEO асуудлыг ийнхүү тайлбарлажээ:

 

“Жилийн өмнө бид кодыг гаргасан бөгөөд баттерей ашиглалтыг уртасгах нөлөөтэй байсан” гэж Apple компаний CEO Tim Cook мэтгэлцээнд эхэлж хэлсэн. “доголдолтой баттерей нь гэнэтийн restart хийгдэх магадлалтай болно.”  “Бид энэ асуудлыг орхих үедээ энэ бүгдийн талаар ярьсан гэвч тийм олон хүн энэ асуудал дээр анхаарал хандуулж байна гэж бодсонгүй  магадгүй бид илүү тодорхой болгох хэрэгтэй байх гэж үргэлжлүүлэн хэлжээ.

 

Оакландын прокурор Скотт Коул хэлэхдээ :

 

“ Програм хангамжийн шинэчлэлтэнд процессорын удаашралтын талаарх зүйлсийг олон нийтэд  тодорхой мэдэгдэх ёстой байсан  хэдий ч мэдэгдээгүй. Apple компани шүүхэд энэ асуудлаар  олон гомдол дагуулж байгаа бөгөөд эдгээрийг тус тусад нь бус нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн эдгээр асуудлууд шийдэгдтэл 2 жилийн хугацаа шаардагдана" гэжээ. 

 

 

Г. Төгөлдөр

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.