Мөнгө угаахтай холбоотойгоор биткойны АТМ-ууд чанга зохицуулалттай болно

Шинжээчдийн үзэж байгаагаар биткойны АТМ-уудын эрх зүйн зохицуулалт дэлхийн дахинд улам бүр чанга болох бөгөөд Канад, Герман улсууд мөнгө угаахтай тэмцэх зорилгоор аль хэдийнээ холбогдох зохицуулалтыг улам бүр чангаруулаад байна.   “CipherTrace” компаниас 6 дугаар сарын 2-нд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд АНУ дахь биткойн АТМ-уудаас хийгдсэн гүйлгээний 74 хувь нь тус улсаас гадагш хийгдсэн байна. Мөн АНУ дахь крипто АТМ-уудаас ...

АНУ-ын прокурорууд Солонгос, Хятадын иргэдийг олон сая долларын мөнгө угаасан асуудлаар буруутгав

АНУ-ын хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор 2013 оноос хойш дэлхийн санхүүгийн системээр дамжуулан 2.5 тэрбум гаруй ам. долларыг Хойд Солонгосын Гадаад худалдааны банк руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт олон тооны  этгээдийг буруутгаж байгаагаа тус улсын Холбооны прокурорууд мэдэгдлээ. Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн асуудлаар тус улсын Гадаад худалдааны банкинд АНУ-ын Сангийн ...

Солонгосын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.             Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 ...

Олон улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сард авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн хамгийн чухал 10 үйл ажиллагаа

Хуулийн Моррисон ба Фоерстер компаниас энэ оны дөрөвдүгээр сард болж өнгөрсөн авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаануудаас хамгийн чухал ач холбогдолтой арвыг нь онцлон нэрлэж байна. Нэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас авлигын эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулав. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус байгууллагын Хээл хахуулийн асуудлаарх Ажлын хэсгээс “Коронавирусын ...

COVID-19 вирусийг хаах чадвартай эсрэг биет лам гөрөөснөөс гаргаж авчээ

АНУ-ын Техасын их сургууль, Бельги улсын Эрүүл мэндийн үндэсний институт болон Гентийн их сургуулийн хамтарсан багийн эрдэмтэд COVID-19 вирусийг хаах чадвартай эсрэг биет лам гөрөөснөөс гаргаж авсан тухайгаа Cell сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид лам гөрөөснөөс гаргаж авсан хоёр төрлийн эсрэг биетийг хооронд нь холбох замаар COVID-19 вирусын гол уургийг хаах шинэ эсрэг биетийг гарган авчээ. Эрдэмтдийн хийсэн эхний туршилтаар эдгээр ...

Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ

ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд /АНУ-ын  Нью Йорк хотын /Bronx County, Bronx, New York/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан. Гурван арслангийн нэг нь 2020 оны 4-р сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19  эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар ...

Францын сургуулиуд 5 дугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ

  Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.           ...

ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

Оросын Холбооны Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Фальков В.Н. олон нийтэд хандан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “хичээлийн жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалдай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлалаа. Тэрээр өөрийн мэдэгдэлдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс тус улсын их, дээд сургуулиуд зайн сургалтын хэлбэрт шилжсэнийг дурдаад шинэ нөхцөл байдалд зайн сургалтад шилжих ...

Шинэ коронавирус (COVID-19)-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал

Коронавирусний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас ажилгүй болсон гадаадын иргэд өөрийн улс руу мөнгө гуйвуулах боломжгүй болж байгаа нь хөгжингүй орнуудын эдийн засагт хүндрэл үзүүлэх нь тодорхой болоод байна. Тухайлбал, Мексик Улсын Ерөнхийлөгч Андрэс Мануэл Лопез АНУ-д ажиллаж амьдарч буй иргэдээсээ мөнгөн гүйлгээгээ зогсоолгүй, үргэлжлүүлэхийг хүссэн бөгөөд нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед өөрийн гэр бүлээ ч ...

Сингапур өндөржүүлсэн “зай барих” арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо

Сингапур улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Circuit Breaker” арга хэмжээний талаар: “Circuit Breaker”COVID-19-ын дотоод халдварын өсөлтийг урьдчилан зогсоох чиглэлээр Ажлын хэсгээс өндөржүүлсэн “зай барих” багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Арга хэмжээний гол зорилт нь олон нийтийн болон хувийн эзэмшлийн байршил дахь хөдөлгөөн, харилцааг мэдэгдэхүйц бууруулсан байх юм. Үүний тулд нийт сургуулиудын үйл ажиллагааг гэрт-суурилсан ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.