Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд боллоо. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна. Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын ...
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа ...
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авах бөгөөд сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана: – 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь – 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь – 15-20 сая төгрөгийн ...
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын ...
Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2022.12.14/-ийн хуралдаанаар ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах, уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэвтрүүлэх зорилгын хүрээнд “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталлаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч ...
Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа. Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд ...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн нүүрс борлуулаад байна. Компаний ...
Монгол улс дизель түлшний хомсдолд ороод нэлээн хэд хонож байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ зогсох аюулд орно. Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 орчим хувийг “Роснефьт” компани нийлүүлдэг,үлдсэн 40 хувийг нь бусад трейд компаниуд нийлүүлдэг байна. Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн ...
-Самнасан ноолуур экспортолсноор шинээр 4400 ажлын байр бий болно- Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан. Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр ...