Ирэх оноос цалингийн орлогоос хамааран шаталсан татвар төлж эхэлнэ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авах бөгөөд сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана: 

– 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь

– 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь

– 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулах цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлнө гэж үзжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.