Б.Баттүшиг өвлийн олимпын наадмын аварга АНУ-ын шигшээ баг тамирчдад шагнал гардууллаа

Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө. Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж 46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав. Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ...

Жүдочид Парисыг  зорилоо

Жүдо бөхийн 2026 оны анхны олон улсын цуврал тэмцээн “Парисын их дуулга” тэмцээнээр эхлэх гэж байна. Тус тэмцээн энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд Их дуулгад оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид өнөөдөр Франц улсын зүг хөдөллөө. Парисын их дуулгад: Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар Дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар -60кг Э.Ариунболд, Т.Түмэнжаргал -66кг Ё.Басхүү, Ө.Жанцандорж -73кг Л.Анхзаяа, ...

Цанын улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Увс аймагт болж байна

Монголын цанын холбооноос өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун суманд зохион байгуулж байна.  “Цанахүү 2026” оны анхны тэмцээнд 14 багийн 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсаар байна.  Увс аймгийн Баруунтуруун суманд 24 жилийн дараа цанын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан ...

Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблей Ташкент хотноо боллоо

Узбекистан улсын Ташкент хотноо АОЗ-ийн 46 дахь удаагийн Ерөнхий ассамблей амжилттай зохион байгуулагдаж гишүүн 45 улсын ҮОХ-д, ОУОХ, ҮОХХ, Олон улсын спорт холбоодын төлөөлөл болон ирэх наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцсон байна. Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл, салбар хороодын тайлан, АОЗ-ийн дүрмийн өөрчлөлт, Харбин 2025 Азийн өвлийн наадмын тайлан, Санъя 2026, Айчи Нагояа 2026 Азийн ...

Чөлөөтийнхэн есөн медаль хүртжээ

ОХУ-д Красноярск хотод зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн холбооны тамирчид бахдам амжилт үзүүллээ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнэ алтан медаль, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуу тамирчин Т.Түвшинжаргал алтан медаль, 72 кг-ын жинд ОУХМ ...

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” шагнал гардууллаа

Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр ...

Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв

Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болсон. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, анхдугаар тэмцээний аварга болов. Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц багтсан байна. Онцолбол, тус багийн анхлагч Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball-ын спортоос ...

А.Амартайван алт, Д.Жигмэд мөнгөн медаль хүртлээ

Энэ сарын 17-18-нд Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн болсон. Эн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр 59 кг-ын жинд Даваа-Очирын Жигмэд цээжнээс 153 кг-ыг шахсанаар мөнгө, 65 кг-ын жинд А.Амартайван ...

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ

Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17-18-нд боллоо. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар ...

“The MongolZ” “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд өрсөлдөнө

Цахим спортын “The MongolZ” баг ирэх хоёрдугаар сарын 14-22-нд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна. Тус тэмцээнд нэгдүгээр сарын VRS Global жагсаалтаар топ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1 250 000 ам.доллар юм. Хэсгийн шатанд багууд “Swiss bracket” форматаар тоглож гурав хожил авсан багууд нь шигшээ шатанд шалгарах бол гурав хожигдсон багууд тэмцээнийг орхино.  Дэлгэрэнгүй...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.