Энэ онд ашиглалтад орох “сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцав. “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар ...

Амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалтыг судална

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл ...

Энэ долоо хоногт НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

Энэ долоо хоногоос НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх аж. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам шилжүүлдэг бөгөөд 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгодог билээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн буцаан олголт 2025 оны 4 дүгээр улирлынх юм. Үүний дагуу ...

Нөөцийн махыг гулуузаар худалдаална

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрөөс /2026.02.02/ эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах таван байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд хонины нэг килограмм махыг 13,000 төгрөгөөр тооцож гулуузаар нь авах боломжтой.   1. Их наяд плаза гадна талбай 2. Тусгаар тогтнолын ...

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” шагнал гардууллаа

Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр ...

Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд амарна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргаллаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ.  Ажилтны ...

УСУГ: Цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор усны хангамж тасалдах эрсдэлтэйг анхааруулж байна

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК “Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, өчигдрөөс /2026.1.20/ айл өрхийн цахилгааныг хязгаарлаж эхэлсэн. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлана гэсэн ч өнөөдөр цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ” гэж мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан УСУГ -аас зохих мэдээлэлд үндэслэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, “Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал ...

ДЦС IV-т гэмт гарсны улмаас эрчим хүчний хязгаарлалт хийж байна

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийж эхлээд байна.  Тодруулбал, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас хийж байна. ...

Нийслэлийн хэмжээнд 375 дэлгүүр нөөцийн мах худалдаалж эхэллээ

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүрэгт 375 дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины мах 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж ...

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгууллаа

​Монгол Улсын Засгийн газраас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх чиглэлд баримталж буй бодлогын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний асуудлаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.