Япон улсын бизнесийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Япон улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын бизнес, хувийн хэвшлийн байгууллага, Монгол дахь суурин төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй барилга, банк санхүү, хууль эрхзүй, электроник, инженерчлэл, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий ...

Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн 2022 оны сургалт, үйл ажиллагаа эхэллээ

  Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2021 онд хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхэлсэн юм. Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнд цаашид үргэлжлүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон тул 2022 онд “Залуу ажилтны хөтөлбөр” дахин ийнхүү хэрэгжиж байна.  Энэ жилийн хөтөлбөрт эхний хөтөлбөрийн манлайлагч оролцогчдоос гадна үйлдвэрийн цех нэгжийн 35 хүртэлх насны шилдэг 100 ажилтан ...

ШУА-ийн академич Ж.Тэмүүжин Эрдэнэт үйлдвэрийн судлаач, инженерүүдэд лекц уншлаа

  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич Ж.Тэмүүжин энэ сарын 17, 18-нд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судлаач багш нар, Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтан нийт 50 орчим хүнд лекц уншлаа.  Тэрээр  эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих, олон улсад өөрийгөө хэрхэн таниулан үнэлүүлэх, олон улсын мэдээллийн том сангуудаас хайлт хэрхэн хийх, мэдээллээ ...

Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгодог асуудлын үр нөлөөг ярилцав

Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ажлын уулзалт хийж, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, боломж, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг хэрхэн арилгах талаар ярилцлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Шударга байдлын үнэлгээ”-гээр өнгөрсөн онд улсын хэмжээнд сүүл мушгисан тул нэлээд олон зүйлийг ...

Эрдэнэт үйлдвэр металл бэлтгэх, боловсруулахад ашигладаг ацетилены хийн үндсэн тоног төхөөрөмжөө шинэчиллээ

  Эрдэнэт үйлдвэр 1978 оноос металл бэлтгэх, боловсруулах, зүсэх, хийн гагнуурт ацетилены хийг ашиглаж ирсэн. Техникийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн ацетилены станцын үндсэн болон нөөцгүй тоног төхөөрөмж болох хийн генераторыг сольж, өнгөрсөн долоо хоногт туршилтын залгалт хийлээ. Энэ долоо хоногт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил үргэлжилнэ гэж Хийн хангамжийн хэсгийн дарга Л.Цогтбаяр мэдээлсэн юм.  Тус хэсэг ...

Хүний нөөцийн багц стандартын хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцлээ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд Хүний нөөцийн менежментийн олон улсын ISO 30400 багц стандарт нэвтрээд жил гаруй хугацаа боллоо. Тус стандартыг хэрэгжүүлэгч Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2022 онд энэхүү багц стандартаа баталгаажуулах том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд Хүний нөөцийн албанаас бүтцийн цех нэгжийн хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан, уулзалт зохион байгуулав. Уулзалтаар ISO 30400 багц ...

Дотоодын цэргийн төвийн бүсийн тусгай салбарууд спортын зургаан төрлөөр өрөсөлдөнө

   Орчин цагийн Цагдаагийн байгууллагын 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, харилцаа хандлагыг дээшлүүлэх хэлбэрээр олон талт арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Дотоодын цэргийн ...

Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимаар бүртгэж эхэллээ

Иргэд өмнө нь оршин суугаа газрын шилжилт хөдөлгөөн хийхдээ заавал төрийн байгууллагад очдог байсан бол одооноос www.e-mongolia.mn системд нэвтрэн шилжилт хөдөлгөөнөө цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ.  Үйлчилгээ авах заавар: 1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох 2. Үйлчилгээнүүд цэсээс ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ гэсэн дэд цэсийг сонгох 3. Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэс дотор ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН гэсэн цэсийг сонгож – Аймгаас ...

Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

    Анх 2005 онд бүтээмжийн хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэлсэн түүхтэй. Эдүгээ Хөгжлийн хэлтсийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагаанд хэмжилт шинжилгээ хийх бэлтгэлээ ханган, удирдах ажилтнуудад анхны сургалтыг зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.