Эрдэнэтийн зэсийн баяжмалын хяналт шинжилгээг газар дээр нь шуурхай хийх боломж бүрдлээ

   Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн хүрээнд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болон хилээр нэвтрэх бараанд тавих хяналтыг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаа эрхлэгчдийн зардлыг бууруулах зорилгоор хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т БНХАУ-д ...

Эрдэнэт үйлдвэр- спортын эргэн тойронд

Хангардийн тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарав      Туялзуур сэлэмний Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж, “Хангарди” клубийн тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Өсвөрийн үеийн тэмцээнд эмэгтэйчүүдээс спортын дэд мастер Б.Энхмэнд алт, Т.Эзэнболор хүрэл медаль хүртсэн. Залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Т.Тулуй хүрэл, О.Гигүүлэн хүрэл медаль, ...

Олон улсын стандартаар сургах “Гагнуурын сургалтын төв”-ийн нээлт боллоо

     ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр байгуулсан Олон улсын стандартын ...

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 25-нд боллоо.Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа. Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, ...

Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын 2021 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

    Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас 2021 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын  811 баялаг бүтээгч байдаг бөгөөд 2021 онд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Том ангиллын татвар төлөгчдийн тэргүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК, Хаан ...

Ил уурхайн 3 үеийнхэн спортоор өрсөлдлөө

  Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн ахмад, дунд, залуу гурван үеийнхэн сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж, аваргаа тодрууллаа. Цехийн ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх, туршлага солилцох, эрүүл мэнд бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн, дархлааг сайжруулах зорилгоор эл тэмцээнийг тус цехийн Залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулав. Тэмцээнд Ил уурхайн гурван баатар буюу Монгол Улсын Хөдөлмөрийн ...

Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага энд онд хийх хотын гол болон туслах гудамж, замуудын засвар, арчлалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэн, хэд хэдэн байршилд замын нүхэн эвдрэл засварлах, хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг гүйцэтгээд байна. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гудамж, замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, ...

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг анх удаа Орхон аймагт зохион байгууллаа

   Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зөвлөлтэй хамтран 16 жилийн турш Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженерүүдийг чадавхжуулах, олон улсын түвшинд мэдлэг ур чадварыг тогтоох, сайжруулах шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор нийслэл хотод явагддаг ...

Олс таталтын аваргаар баяжуулах үйлдвэрийн баг тодорлоо

   Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны дунд зохиогдож буй 42 дахь спартакиадын Олс таталтын төрөлд Баяжуулах үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй багууд түрүүллээ. Бүтэн жилийн турш спортын 20 орчим төрлөөр өрсөлдөх 42 дахь спартакиадын 6 дахь тэмцээн нь олс таталтын төрөл юм. Тэмцээнд үйлдвэрийн газрын 17 баг тамирчид оролцож, өрсөлдсөнөөс эрэгтэй ангиллын тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн баг шалгарч, удаах болон гутгаар байрыг Онцгой ...

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулна

Төв шуудангийн уулзварт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар #БАРУУН , #ЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.