Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулна

Төв шуудангийн уулзварт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар #БАРУУН , #ЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа #ЯВГАН #ЗОРЧИГЧ, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцоно уу.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.