Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улс 2026 онд гемофилийн фактор, могойн олон цэнт хоргүйсүүр, хавдрын бай эмчилгээний эм зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс ...
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрны чанар, хүртээмж, нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ирсэн. 2025 онд төвийн үйлдвэрийн барилгад 1.2 тэрбум төгрөгийн их засварыг хийсэн. Мөн улсын төсөвт 3.5 тэрбум тусгаж, 2.7 тэрбум төгрөгийн оёдол, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон, компьютер, харааны ...
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг 26.3 хувиар нэмэгдүүлэн Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 5952,3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Тогтоолыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид ...
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд хоёр хоног үлдлээ. 2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр зохион байгуулагдана. Бүртгэл: 2026.08.17-ны 09:00 цагаас 2026.08.28-ны 23:59 цаг хүртэл Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарна уу. Дэлгэрэнгүй...
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл тус ажил хаялт өнөөдөр /2026.06.30/ 08:00 цагаас ажил хаялт эхлэх байсан ч долдугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулж буйгаа зарлалаа. Тус мэдэгдэлдээ “Эрчим хүчний яамнаас 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлж, талуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх боломж ...
“Монголын эдийн засгийн форум”-ын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй бөгөөд харин бизнес эрхлэх таатай, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, ...
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн. Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж ...
Налайх дүүрэгт улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон Налайх дүүргийн Засаг дарга ДНаянбаяр, иргэдийн төлөөлөл оролцлоо. Дулааны станц нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ...
Сүүлийн өдрүүдэд амбулаторийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор “13А маягтыг буцаан сэргээсэн”, “лавлагаа шатлалын эмнэлэгт шууд үзүүлэх боломжгүй болсон” гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар албан ёсны тайлбар гаргажээ. ЭМДЕГ-аас мэдээлснээр 2023 онд хүчингүй болсон 13А маягтыг сэргээгээгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу, ...
Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд гурав дахин өсөж, хүн амын өсөлтийг дагасан барилга байгууламж, дэд бүтцийн тэлэлт эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлтийг эргэн харах, шинэ төлөвлөлтүүдийг судалгаанд суурилан зохион байгуулах шаардлагууд үүссэн. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль инженерийн бүрэн ойлголт өгөхүйц хөтөлбөр бүхий Хот төлөвлөлтийн тэнхимийг улсын их сургуулийн ...