Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 106,2 мянган иргэн байгаагаас 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрны чанар, хүртээмж, нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ирсэн.
2025 онд төвийн үйлдвэрийн барилгад 1.2 тэрбум төгрөгийн их засварыг хийсэн. Мөн улсын төсөвт 3.5 тэрбум тусгаж, 2.7 тэрбум төгрөгийн оёдол, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон, компьютер, харааны бэрхшээлтэй ажилчдад зориулсан брайль зэрэг тоног төхөөрөмж шинээр авч өгсөн.
2025 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар
“Оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж” -116,200,000
“Ажилчдын чийрэгжүүлэлтийн өрөөний тоног төхөөрөмж”- 40,100,000
“Тайзны дуу, гэрлийн тоног төхөөрөмж”-24,992,000
“Компьютер тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл”-170,728,360
“Сав баглаа боодлын тоног төхөөрөмж”- 815,496,000
“Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын брайль тоног төхөөрөмж”-368,900,000
“Эмнэлгийн тоног төхөөрөмж”-24,500,000
“Хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж”- 397,542,620
Барилгын засварын ажилд нийт 1,220,200,000 төгрөгийн их засварыг хийсэн.
Мөн 2026 онд өргөтгөлийн барилгын засварт 200.0 сая, 700.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээ төсөвт тусгагдсанаас модон эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж 381.5 сая, хөгжим, соёлын танхимын тайзны тоног төхөөрөмж 131.8 сая, харуул хамгаалалт, дохиолол, хяналтын системийн тоног төхөөрөмж 35.1 сая, төвийн албан хэрэгцээний автомашин 105.0 сая, ажилчдын цайны газрын тоног төхөөрөмж 31.9 сая нийт 685.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, тоног төхөөрөмж эхнээсээ нийлүүлэгдэж байна.
Гэвч “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн зарим удирдах албан тушаалтнуудтай холбоотой санхүүгийн зөрчлийн баримт илэрсэн тул ГБХНХЯ-аас дотоод шалгалтыг оруулан ажиллаж байна.


