АТГ-С УИХ-Н ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙН АХ ДҮҮ, ХАМААТАН САДАНГААС БАЙЦААЛТ АВЧЭЭ

 

 

МАХН-с жагсаалтаар УИХ-д нэр дэвшиж сонгогдож байсан УИХ-н гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг АТГ-с “Бэрэн” группийн барьж, гүйцэт ашиглалтанд ороогүй орон сууцны барилгаас худалдан авч, улсын төсөвт 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа ажээ.
 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Барилга хот байгуулалтын сайд асан Баянсэлэнгийг шалгаж байгаа. Түүнийг сайдаар ажиллах байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, мөн бусдад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор байцаалт, мэдүүлэг авсан.
 
Олон нийтийн сүлжээгээр түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүмүүсийг дуудаж байцаасан гэх мэдээлэл тарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттайгаар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Түрээсийн орон сууцны бүх оршин суугчдыг байцаахгүй" гэлээ.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.