АТГ ЭНЭ ОНД 83 УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖЭЭ
АТГ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд энэ онд хийсэн ажлуудаа товч танилцуулаа. АТГ газрын Мөрдөн шалгах хэлтэс 2017 онд АТГ-т ирсэн 1288 гомдлын 640 буюу 49.7 хувийг нь шалгаж шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 640 гомдлын 159 буюу 24.8 хувьд хэрэг бүртгэл нээж, 363 буюу 56.7 хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах, 90 гомдол буюу 14 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Мөн энэ онд 625 албан тушаалтныг шалгасан байна. Үүнээс гурав нь төрийн өндөр албан тушаалтан байжээ. Мөн 83 улс төрийн албан тушаалтан, 201 төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны 115, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан 105 хүнийг шалгасан байна.


