ОДНЫ ЗЭРЭГЛЭЛИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ЗОЧИД БУУДЛУУД БАТЛАМЖАА ГАРДЛАА

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” TӨҮГ-ын дарга Б.Пүрэвжав нар Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа.  

Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот,  Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудтай танилцсан бөгөөд нийслэлээс зэрэглэлийн хүсэлт тавьсан 14 аж ахуйн нэгжээс 12-т, орон нутгаас хүсэлт ирүүлсэн 6 зочид буудлаас 5-д нь зэрэглэл тогтоохоор ажиллажээ. Улмаар энэ оны улсын комиссын дүгнэлтээр 9 зочид буудал одны зэрэглэлийн шаардлага хангаж батламжаа гардсан юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 70 зочид буудал II-V одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.