Түлш тасрахгүй, дугаарлах хэрэггүй

Өнөөдрийн байдлаар “ Тавантолгой түлш” компанийн хоёр том үйлдвэр 24 цагаар хоногт 6000 шахам тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа аж. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх айлын шахмал түлшний хэрэглээ жилийн 450-550 мянган тонн байдаг гэсэн тооцоо бий. Энэ жилийн хувьд 40 цэгээр шахмал түлш түгээж байгаа бөгөөд цаашдаа 600 цэгээр түгээлтээ хийхээр болжээ. Монголчууд дотооддоо түлшээ үйлдвэрлэж байгаа учраас хомсдол үүсэхгүй бөгөөд шинэ үйлдвэр ашиглалтад орсноос өмнөхөөсөө гурав дахин хүчин чадалтай болжээ. Тиймээс энэ өвөл хэрэглэгчид түлшээр тасрахгүй, дугаарлах хэрэггүй гэдгийг тус компанийнхан хэлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.