Өнөөдрөөс сайжруулсан түлшний цэгийн тоог 87-оор нэмэгдүүллээ

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128 цэг ажиллаж, борлуулалт хийнэ.

2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ.

Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээнэ гэдгийг ч тэд хэлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.