“ТЭРБУМ МОД”хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн ИТХ нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нэгдэж мод тарьлаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын хувьд өөрсдийн төгөлийг бий болгож байгаа. Мод тарих ажлын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:”Баянзүрх дүүрэг иргэд, аж ахуй нэгж, мод үржүүлгийн компаниудаа дэмжиж ажиллана. Мод тарих нь дөнгөж эхлэл. Ургуулж услах нь маш чухал гэдгийг мод тарьж байгаа иргэд, байгууллагууд маан сайн ойлгоорой. Бидний тарьсан мод эх дэлхийн эко системийн тэнцвэртэй байдал, ирээдүйдээ үлдээх маш том хөрөнгө юм” гэлээ.Баянзүрх дүүргийн зүгээс мод тарьж, ургуулах сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулж мэргэжлийн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүдтэй хамтарч нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ

May be an image of one or more people, people standing, outdoors and text
May be an image of 2 people and snow

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.