Нэг сарын хугацаанд 8661 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан байна

2021 оны 10-р сарын 1-нээс эхлэн иргэн, хуулийн этгээд захирамж нь гарсан газрын гэрчилгээ, кадастрын зургаа өөрөө үнэ төлбөргүй гэртээ хэвлэж авч, ашиглаж эхэлсэн.

Энэ үйлчилгээ нэвтрээд “Газрын харилцаа-Цахим шилжилт” 1 сарын аяны хугацаанд 8661 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан байна. Ингэж иргэн хуулийн этгээд үнэ төлбөргүй хэвлэж авснаар 211,600,000 төгрөг хэмнэжээ.

Өөрөөр хэлбэл хэрэв газрын албан дээр очиж хэвлүүлж авсан бол энэ хэмжээний мөнгө төлөх байсан гэсэн үг. Тушаах мөнгөн дүн нь энэ боловч иргэдийн цаг, хугацаа, эдийн засагт үүнээс их хэмнэлт үүсгэсэн үйлчилгээ юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.