МУГЖ Э.АМАРТҮВШИН “OPERA AWARDS”-Т НЭР ДЭВШЖЭЭ

 

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards”-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ.

 

Кино урлагийн салбарын “Оскар” наадмын шагналтай дүйцэхүйц дэлхийн дуурийн урлагийн “Opera Awards”-т Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж буй дуучин Э.Амартүвшинг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуулын санал хүсэлтээр энэхүү шагналд нэр дэвшүүлсэн байна.

 

Тэрээр сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Opera­lia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медалийг хүртжээ. 

 

 

Дэлхийн “Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, улаан хивсний ёслолыг зохион байгуулах аж. 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.