17 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ

Хөрөнгийн бирж өнөөдөр  I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 1,194,522 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT +14.95%/, Жинст-Увс /JIV +14.94%/ болон Ремикон /RMC +13.49%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана” ХК-ийн /CHR/ ханш хамгийн ихээр буюу 15.00 хувиар буурлаа. 

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,089 ширхэг үнэт цаас 108.8 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,104.01 нэгж болж 2.68 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,357,591,879,485 боллоо. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.