ХАРААД ӨНГӨРӨХ БИШ Халуун сэтгэлээ сунгахыг хүсье

БИДНИЙ ХАЙРТ ОХИН БААСАНЖАРГАЛД АМЬДРАЛ ХАЙРЛААЧ Юндэн овогтой Баасанжаргал охин нь 2021 оны 9 дүгээр сараас эхлэн өвчний шинж тэмдэг илэрч, 2021 оны 11 дүгээр сарын 24-нд MRI шинжилгээний хариугаар онош тогтоогдож хүүхдийн тархины ховдлын хавдар гэх хүнд мэдээг бидэнд дуулгасан юм. 2021 оны 12 дугаар сарын 20-нд Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлэг дээр тархины хагалгаанд орсон ч хавдрыг бүрэн авах боломжгүй болж хагалгааг дуусгасан. 2022 оны 1 дүгээр сарын 7-нд эдийн шинжилгээний хариу гарч дахин бидэнд хортой хавдар гэсэн дахин хүнд мэдээг дуулгасан юм. Монголд эмчлэгдэх боломжгүй болсон бяцхан охиныг БНСУ-ын Самсунг Медикал Сөүл Центр эмнэлэг эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд Баасанжаргал охины эмчилгээнд 200-250 cая төгрөг шаардлагатай гэсэн хариу авсан. Түүний аав, ээж ойр дотны хүмүүс бүхий л арга хэмжээг авч байгаа ч эмчилгээний зардлыг бүрэн төлөх боломжгүй байгаа тул Монголын элэг нэгт ахан дүүсээсээ хандивын тусламж хүсч манай сайтад хандсан юм. Холбоо барих утас: 8904-0074 /ээж/, 9499-8871 /аав/ Дансны дугаар: ХААН БАНК 5685051710 /Б.Мэндбаясгалан-ээж/ ХААН БАНК 5300751880 /Ч.Юндэн –аав/ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 818000425 /Б.Мэндбаясгалан-ээж/ ХАС БАНК 5005039302 /Б.Мэндбаясгалан-ээж/


