МӨСНИЙ ЗАГАСЧЛАЛЫН УАШТ-2018 ХОЁРДУГААР САРЫН 03-Д БОЛНО
Мөсний загасчлалын УАШТ-2018 02 сарын 03-д Хилэм нууранд болно. Тэмцээнд нийт 15 багийн 75 тамирчин 5 хэсэгт хуваагдан 2 үеэр өрсөлдөнө.
Тэмцээний дүрэм болон зарим мэдээллтэй үргэлжлүүлэн танилцана уу.
2 сарын 1-нд тэмцээний талбай засагдана. Тамирчдад талбайд нэвтрэлгүйгээр 2 өдрийн бэлтгэл хийх боломжийг олгож байгаа. Техникийн хурал 2 сарын 2-ны 20.00 цагт эхэлнэ. Тухайн цагт багийн ахлагч нар оролцогч тамирчдыг 'онлайн' байхыг хүсэж байна. МЗСХН-ийн одоо болон цаашид зохион байгуулах бүх тэмцээнүүдийн оноо 'цол зэргийн оноонд' тооцогдоно.
Монгол улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээний дүрмийг Дэлхийн Аварга Шалгаруулах Мөсний Загасчлалын Тэмцээний дүрмийн хүрээнд, түүнийг тусган гаргасан бөгөөд Монголын Загасчлах Спортын Холбоодын Нэгдлийн “Мөсний загасчлалын УАШТ-ий дүрэм” гэсэн хурлаар хэлэлцэгдэн баталгаажсан болно.
САНАМЖ:
- Оролцогчид тэмцээн болох газар өөрсдийн унаагаар очно.
- Тэмцээн болох газарт аюул эрсдэл байх учиргүй ба зохион байгуулагчдийн зүгээс урьдчилан шалгасан байна.
- Тэмцээний талбайн ойр тойронд зохион байгуулагчдын тээврийн хэрэгслээс бусад өөрөө явагч тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглоно.
- Тэмцээний дүрэм зөрчигдөж мөс цөмрөх аюул тохиолдсон нөхцөлд зохион байгуулагчид эрсдлийг хариуцахгүй
5 хүнтэй нэг баг нь тэмцээний хураамж болох 250.000 төгрөгийг 2018 оны 01-р сарын 29-ний 18 цагаас өмнө (“ХХБанк – Тэмүүжин 495051053) тоот дансанд бүрэн төлж бүртгэлд хамрагдсанаар тэмцээнд оролцох эрх баталгаажна. Тэмцээний хураамжийг шилжүүлэхдээ өөрийн овог нэр клубийн харъяаллаа тодорхой бичих ба 9323-2277 утсанд текст мсж-ээр мэдээллээ явуулж мандатны дугаарыг баталгаажуулна. Тэмцээний мандатыг 2018.02.03-ны өглөө тэмцээн эхлэхийн өмнө олгоно. Техникийн зөвөлгөөний хурал буюу багийн ахлагч нарын уулзалт (Captians meeting) зооны сугалаа 2018.02.02-ний 20 цагт “Загасчлах спортынхон” фэйсбуук бүлгийн “live”-аар шууд хүрнэ. Бүртгэлд хамрагдсаны дараа тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд тухайн багийн бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
Байр шагнал:
Багийн дүнгээр:
- Багийн дүнгээр 1-р байр (Мөсний загасчлалын УАШТ-ий аваргын цом, Алтан медал, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагнал)
- Багийн дүнгээр 2-р байр (Мөнгөн медал, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагнал)
- Багийн дүнгээр 3-р байр (Хүрэл медал, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагнал)
Ганцаарчилсан төрөлд:
- Ганцаарчилсан дүнгээр 1-р байр (Алтан медал, батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал)
- Ганцаарчилсан дүнгээр 2-р байр (Мөнгөн медал, батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал)
- Ганцаарчилсан дүнгээр 3-р байр (Хүрэл медал, батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал)
ХӨТӨЛБӨР:
08:00 – 09:00 УАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа (Captains meeting)
09:00 – 10:00 Тэмцээн болох талбай руу явах, тамирчдын өгөөш дэгээг шалгах бэлтгэл ажил
10:00 – 12:00 Тэмцээний 1-р үе
12:00 – 13:30 Тамирчдын барьсан загасыг жинлэх
14.00 – 16:00 Тэмцээний 2-р үе
16:00 – 16.30 Тамирчдын барьсан загасыг жинлэх
17:00 – 19.00 Үдийн зоог, тэмцээний дүн танилцуулах, УАШТ-ий хаалтын үйл ажиллагаа шагнал гардуулах ёслол.
Тэмцээнд оролцох эрх баталгаажсаны дараа бүртгэлээ илгээсэн гар утасны дугаараар тань, тусгай дугаараас баг тус бүрт нэгдсэн журмаар нэмэлт зааварчилгааг илгээнэ хэмээжээ.
Амралтын өдрүүдээр агаар салхинд гарангаа тэмцээнийг очиж үзэхийг урьж байна.