САР ШИНИЙН УУЦ ХЭВИЙН БООВНЫ ҮНИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

 

2018 оны 1 сарын 31-ний байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна.

Овор хэмжээ бага ууцыг зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна.

 

 

Хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг болж 2017 оны цагаан сарын баярын хэвийн боовны үнээс 2.4 хувь буюу 50 төгрөгөөр өссөн байна. 21 ширхэгтэй хэвийн боовыг зах дээр хамгийн дээд үнэ нь 46200 төгрөг, хамгийн доод үнэ нь 39900 төгрөгөөр худалдаалж байна.

 

 

Мөн 2018 оны 01 сарын 31-ий байдлаар хүнсний захуудад зарагдаж байгаа махны дундаж үнийн үзүүлэлтийг хүргэв.

 

Эх сурвалж:        Үндэсний статистикийн хороо

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.