МӨСНИЙ ЗАГАСЧЛАЛЫН УАШТ-2018 АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

 

Монголын Загасчилах Спортын Холбоодын Нэгдлээс зохион байгуулсан "Мөсний загасчлалын УАШТ-2018" маш өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө.

 

Тэмцээний зохион байгуулагчдын болон шүүгчдийн бүрэлдэхүүн

 

Тэмцээний зохион байгуулалт онц сайн байв. Жижиг гэлтгүй зүйлсийг анхаарч бэлтгэсэн байна.

 

 

Тэмцээний үеэр тамирчид талбайд байгаа нь

 

Тэмцээнийг зохион байгуулагчид болон шүүгчид уралдааны дүнг танилцуулахын өмнөхөн

 

Тэмцээнд 14 багийн 70 тамирчин 5 хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс

 

Багийн дүнгээр:

 

1-р байрыг Номадс клуб

2-р байрыг Хүүк клуб

3-р байрыг "Fishing brothers" клубийн Про-40 буюу 40 настнуудын баг эзэлж бусдыгаа тэргүүллээ.

 

Хувийн дүнгээр:

 

Тэргүүн байрыг буюу алтан медалыг Хүүк багийн Б.Оюунболд

2-р байр буюу Мөнгөн медалийг "Champions" багийн Д.Галбадрах

3-р байрыг Про-40 багийн Б.Ганбаатар нар тус тус хүртлээ.

 

Тэмцээнийг ивээн тэтгэж ажилласан:

 

"Big fish-24" дэлгүүр

Аялагч загасчин дэлгүүр

"River wolf" дэлгүүрийн хамт олон /Turbotent брэнд/

Нахиа эм ханган нийлүүлэх төвийн 'Халуун бигнүүр' брэнд

Тавин-ус фармын Г.Бат-Орших нартаа талархсанаа илэрхийлье.

 

Зөв, цэвэр, шударга шүүлттэй спортын хөгжлийн төлөө хамтдаа.

 

Тэмцээнд тэргүүлсэн баг хамт олон, тамирчид

 

Багаараа тэргүүн байр эзэлсэн Номадс фишинг клубын хамт олон

 

Багийн дүнгээр 2-р байр эзэлсэн Хүүк клубын хамт олон

 

 

Багийн дүнгээр 3-р байр эзэлсэн  "Fishing brothers" клубийн Про-40 буюу 40 настнуудын баг

 

Аялал зугаалга, загасчлалын хэрэгцээнд хамгийн тохиромжтой Turbotent брэнд тэмцээний үеэр хамтран ажиллалаа.

 

 

Зуны гэлтгүй жилийн 4 улиралд тав тухтай аялах боломжийг бүрэн хангасан аяны хэрэгцээт зүйлсүүдийн үзэсгэлэн ч мөн энд гарсан байв. Та бүхэн энэхүү брэндтэй танилцах болон худалдан авахыг хүсвэл RIVER WOLF Ан, Аяллын шилдэг хэрэгсэл хаягаар орж үзэх болон холбоо барьж болно.

 

Монгол залуус байгаль дэлхийгээ хайрлах үзэл санааг дэмжиж, хөгжүүлэх үйлсэд загасчлалын салбарынхан идэвхи санаачлагатай оролцож байгааг магтахгүй өнгөрөхийн аргагүй. Аялал жуулчлал, байгаль орчноо хамгаалах олон олон зүйлийг залуус дүү нартаа болон хөдөө орон нутгийн ард иргэддээ түгээж байдаг ЗӨВ ЗАЛУУС юм.

 

Эх сурвалж: МЗСХН-2018

 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.