ӨГИЙ ЦОМЫН АШТ ХЭРХЭН ҮҮССЭН ТУХАЙ ДУРСАМЖААС
Энэ жил 'Өгий цом' тэмцээний 5 жилийн ой болно.
5 жилийн өмнөх түүх:
Fishing Buddy, Hobby, Fishing brothers, Nomads клубийн нөхдүүд (Mongolian Ice team-1 багийнхан) ийш тийшээ явна гэж хоорондоо тохироогүй хэрнээ 2013.03.31-ны Ням гарагт Өгий дээр санамсаргүй тааралдсанаар, улиралын хаалтын энэ өдрийг дараа жилээс эхлэн тэмцээн болгоё хэмээн хоорондоо зөвшилцсөнөөр 'Өгий цом' хэмээх тэмцээн 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.
2014 оны мөсний загасчлалын анхдугаар тэмцээн. 2014.03.29 Бямба гариг
2014 оны мөсний загасчлалын анхдугаар тэмцээн. 2014.03.29 Бямба гариг. Тэмцээний нээлтээр.
Тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Загасчлах Спортын Клубуудын нэгдэл, хамтран зохион байгуулагчаар “Nomads fishing” клуб, “Fishihg buddy” клуб, “Fishihg brothers” клуб, “fly fishing” клуб, “HOOK” клуб, Өгий нуур сумын Засаг даргын Тамгын газар, Орхон голын сав газрын захиргаа оролцсон.
Нэг баг гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийт 23 баг оролцсон. Тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах Мөсний Загасчлалын тэмцээний дүрмийн хүрээнд явуулах бөгөөд дүрмийг Загасчлалын клубүүдийн эвлэлээс хянажээ. Спорт загасчлалын клубүүдийн нэгдсэн анхдугаар тэмцээн гэдгээрээ онцлогтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж байлаа. Мөн тэмцээн явагдаж өндөрлөсний дараа “Өгий нуураа хайрлахуй!” нуураа цэвэрлэх цэвэрлэгээний аянг зохион байгуулсан.
Монгол улсын загасчлалын спортын түүхэнд байгаагүй том хэмжээний тэмцээнийг МЗСХН амжилттай зохион байгуулж чадлаа. 2015/03/14 Бямба гараг
Тэмцээний үеэр
Тэмцээнд 50 баг буюу 150 хүн оролцсон түүхэн дээд амжилтыг тогтоож байсан.
"Өгий Цом-2016" Мөсний загасчлалын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулалт сайтай амжилттай сайхан болж өнгөрлөө. Цаг агаар тогтуун сайхан байсан боловч загасны идэвх тийм ч сайн байсангүй. Нийт 46 багийн 138 тамирчидын хооронд ширүүхэн өрсөлдөөн болж өнгөрлөө. Нилээд чанга талдаа тэмцээн боллоо гэж тамирчид маань ярьж байлаа. Учир нь нэг үед нэг зооноос 36 хүртлэх тамирчин 00-лосон тохиолдол гарч байв. Багийн дүнгээр 3-р байрыг Андууд клуб, 2-р байрыг Чоно клубийн 1-р баг, "Өгий цом-2016" цомын эзнээр хол тасархай оноогоор нутгийн уугуул "Өгий" клубийн 1-р баг тус тус тэмцээнийг өнгөллөө. Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Архангай аймгийн Өгий нуур сумын засаг даргын тамгийн газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Монголын мастер тогоочдын холбооны буфет хоолны явуулын рестораны хамт олон, Дэмжин ажилласан: Флаймэс брэнд, Цэнгэг клубийн "Аялагч загасчин" дэлгүүр, хувиараа бизнес эрхлэгч Ууганбаатар нартаа болон тэмцээний шүүлтэн дээр ажилласан МЗСХНэгдлийн МФФХ-ны шүүгчдийн зөвлөлд тусгайлан талархснаа илэрхийлье. Angler Beatz production-ний бүтээл "Өгий цом" тэмцээний тухай баримтат кино тун удахгүй та бүхэнд хүрэх болно.
"Өгий цом-2017" МЗАШ Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиндаа баяр хүргэе, цаг агаарын хувьд сайхан байлаа. 1, 2-р үе өрсөлдөөн ихтэй өндөрлөлөө. Тэмцээнд шүүгчээр ажилласан эрхэм шүүгч нар болон тусласан клубуудын /МФФХ, ЦЭНГЭГ, ХҮҮК, ХОББИ … бусад/ хамт олондоо талархал илэрхийлье.
Мөн "Өгий цом-2017" тэмцээнд хамтран ажилласан "Өгий Сан"-гийн Г.Менхбаатар таньд, мөн МЗСХН-ийн УЗ-ийн гишvvн Б.Золбоо-д БОАЖЯ-ны жуух бичгээр шагнагдсанд нь нийт хамт олноос нь баяр хvргээд, амтат сайхан хоолоор дайлсан Монголын мастер тогоочдын холбооны эрхэм тогооч нартаа талархаж байгаагаа илэрхийлжээ.
Ивээн тэтгэгчээр ажилласан "Flames брэнд", "Аялагч загасчин дэлгүүр", "Big Fish 24h" дэлгүүрийн хамт олон ажиллажээ.
"Өгий цом-2017" МЗАШТ-ний аваргууд:
Багийн дүнгээр
- 1-р байр УЛААНБААТАР баг
- 2-р байр ХӨХ ТУЛ баг
- 3-р байр ХУЛД баг тэргүүлсэн бол
Хувийн дүнгээр:
- 1-р байр ХӨХ ТУЛ М.Энхтүвшин
- 2-р байр ФЛАЙ АНГЛЕР А.Ууганбаатар
- 3-р байр ХУЛД Д.Галбадрах нар тус тус тэргүүллээ.
Мөн том загасны шагналт байранд Улаанбаатар багийн тамирчин О.Хэрлэнбаяр орж, 59см-тэй Цурхай загасыг 0.12мм-н утсаар барьсан амжилтаар том загас барьсан тамирчнаар шалгарлаа.
Hook болон Nomads Fishing клубын залуус хувцсаараа ижилссэн нь их содон байв.
Энэ жил Өгий цом 2018 тэмцээнд 03 сард болно. Юутай ч загасчиллын спортыг сонирхогч клубуудын залуус байгаль орчиндоо ээлтэйгээр хэрхэн аялах, загасчилах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг юм. Ирээдүй хойчдоо сайхан байгалийг үлдээхийн тулд зөв санаачилга, зохистой хөтөлбөрүүдийг дэмжиж ажилладаг санаачилгатай залуустаа мөн талархах нь зүйтэй билээ.
Эх сурвалж: Монголын Загасчилах Спортын Холбоодын Эвлэлээс