“ЛЭНДМН” ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО.
“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын санхүүгийн зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшн аар дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан үнэт цаасны танилцуулга хийлээ. Тус компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд санал болгох бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөө үндсэн үйл ажиллагаа буюу зээлийн эх үүсвэрт 100% зарцуулж үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар "ЛэндМН"- ийг хувьцаат компани болж олон нийтэд 25 хувиа 25 төгрөгөөр нээлттэй арилжаалахыг зөвшөөрлөө. Хувьцааны андеррайтараар “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК ажиллах ба хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг 2018 оны 2 сарын 21-ээс 2018 оны 03 сарын 07-ны 13 цаг хүртэл авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.lend.mn хаягаар орж авна уу.
Тус компани нь 2006 оны 01 сарын 12 өдөр байгуулагдсан бөгөөд дүрмийн сандаа 6,0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байгаа юм байна. Биржид 800,000 ширхэг хувьцааг бүртгүүлэхээс Анд системс 600,000 ширхэг хувьцааг эзэмшиж, 200,000 хувьцааг нийтэд санал болгоно. Хувьцаа нэг бүрийг 25 төгрөгөөр үнэлсэн бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь 5,0 тэрбум төгрөг болох нь. Энэхүү 200,000 ширхэг хувьцааны эхний 100,000 ширхэгийг олон нийтэд арилжаалж, үлдсэн 100,000 ширхэгийг стратегийн хөрөнгө оруулагчиддаа арилжихаар төлөвлөсөн байна.


