Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үндсэн цехүүдийн ажил байдалтай өнөөдөр танилцлаа. Тэрээр Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нэр дурдсан үндсэн цехийн удирдлагууд үйлдвэрлэл, үр ашиг, техник технологийн шинэчлэл, өртөг, зардал, тоног төхөөрөмж, бараа материалын нийлүүлэлт, төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар Ерөнхий захиралд танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мөн тухайн цехэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Ерөнхий захирал Г.Ёндон Ил уурхайн диспетчерийн ажлын байр, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэг, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Шүүн хатаах хэсгийн ажил байдалтай танилцаж, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.