“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОНО

 

 

2010 онд нээлтээ хийж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг дахин Улсын Драмын Эрдмийн Театрийн тайзнаа тоглоно.

 

Найруулагч: Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Гол дүрд:

С.Болд-Эрдэнэ /СТА/

Ж.Оюундарь /МУГЖ/

М.Тогтохжаргал /СТА/

Э.Тодгэрэл /СТА/

 

Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байжээ.

 

Өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй..

 

Тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч 10,000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ байна.

Тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаалж байна.

2018.02/13-нд 19:00 цагт 2/14-нд 18:00, 21:00 цагт

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.