ОӨУБЕГ-Н ДАРГА Р.СОДХҮҮ БОЛОН СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР НАРЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

 

 

МУ-н Eрөнхий сайд У.Хүрэлсүх нь Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Р.Содхүү болон Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

  • Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Р.Содхүүг Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр
  • Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг тус аймгийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Аймгийн Засаг даргын үүрэг ажлаас огцруулсан байна. 

 

Р.Содхүү нь :

  • 1976 он: ХААИС-ийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. 
  • 1987 он: Удирдлагын академийг төгссөн
  • 1971-1973 он: Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуульд багш 
  • 1977-1978 он: Сэлэнгэ аймгийн ХААУГ-т санхүүгийн байцаагч 
  • 1978-1982 он: Сэлэнгэ аймгийн Баян хараатын САА-д ерөнхий нягтлан бодогч
  • 1982-1987 он: Сэлэнгэ аймгийн Орхон САА-д ерөнхий нягтлан бодогч 
  • 1990-1991 он: Сэлэнгэ аймгийн Орхон сумын АДХГЗ-ны дарга
  • 1991-1992 он: Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтсийн дарга
  • 1992-1994 он: Сэлэнгэ аймгийн Засаг даргын I орлогч дарга 
  • 1995-1996 он: МУ-ын Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
  • 1996-2004 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2011 он: Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 
  • 2011-2012 он: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 
  • 2015 он: Үндэсний статистикийн хорооны дэд дарга 
  • 2015.02.18: Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн
  • 2016.10.13: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
  • Сэлэнгэ аймгаас улстөрийн гараагаа эхэлсэн бөгөөд тус аймгийн Нутгийн Зөвлөлийн Даргын албыг хашдаг.

Тэгвэл түүний оронд ОӨУБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилжээ.

 

 

З.Энхтөр нь:

 

  • 1992-1996  онд Монгол Улсын Их сургуулийг “Банкны эдийн засагч” мэргэжлээр төгссөн.
  • 1996-1999 онд Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн банкны зээлийн эдийн засагч
  • 1999-1999 онд Хаан банкны Санхүү удирдлагын газрын дарга
  • 2000-2004 онд Санхүү эдийн засгийн сайдын орон тооны бус зөвлөх
  • 2004 -2008 онд Хамтын нөхөрлөлийн санд захирал
  • 2008-2016 онд “Миний Их Монгол” ХХК-ийн захирал
  • 2016 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
  • Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны даргын сонгуульт албан тушаалыг хашдаг

 

 

Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн хувьд “Хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргаа огцруулах саналаа Ерөнхий сайдад уламжлаад байсан хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.