МОНГОЛ БАНКИНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 2.3 ТОННД ХҮРЧЭЭ

 

 

 Монгол банк энэ оны гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авчээ. Ингэснээр алт худалдан авалтын дүн 2018 оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөөд байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын ханш бага байснаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монгол банкны дундаж үнэ 101,822.30 төгрөг байлаа.

 

Монгол банкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний улиралд харьцангуй бага байгаа нь шороон ордоос олборлолт хийдэг компаниудын ажил эхлээгүй, зөвхөн үндсэн ордын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой юм. Алт олборлолтын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд жилийн 8, 9, 10 дугаар сард хамгийн идэвхтэй олборлолт явагддаг байна.

 

Эх сурвалж: Монгол банк

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.