ДУУЧИН НААГИЙГИЙН БИЕ ДААСАН 2 ДАХЬ ТОГЛОЛТ “COME FLY WITH ME” 4 САРЫН 14-Д ТОГЛОНО

Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Н.Наранбаатар

 

Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Н.Наранбаатар өөрийн бие даасан 2 дахь удаагийн тоглолтоо 2018 оны 04-р сарын 14 өдрийн 19:00 цагт Корпорэйт зочид буудлын концертын их танхимд зохион байгуулах гэж байна.

 

Сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хоршин тоглож болох уян хатан байдлаар нь жазз хөгжмийн урсгалыг дэлхийн хөгжим хэмээдэг.

 

Тоглолтын хөтөлбөрт Наагийгийн шилдэг дуунууд дуулагдахаас гадна дэлхийн болон Монголын жаззын төлөөллүүдийн шилдэг бүтээлүүдээс тоглогдох юм.

 

ТОГЛОЛТОНД:

  • БаянМонгол Биг Бэнд & Стрингс
  • Удирдаач: С.Саруул-Од /СТА/
  • Дуучин Б.Дашдондог /МУГЖ/
  • Дуучин С.Наран /СТА/
  • Дуучин Ц.Хулан /СТА/
  • Дуучин Ж.Ариунжаргал
  • Герман улсын хөгжимчин Martin Zenkir, Vincent Eberle нар оролцоно.

 

Тасалбарыг:

  • Филармонийн касс
  • www.ticket.mn сайт
  • Шангри-Ла
  • Е-март
  • Хай-Фай рекордсын тасалбарын цэгүүдээр худалдаалж байна.

 

Тоглолт 90 минутын турш үргэлжилнэ.

Тасалбарын үнэ : суудлын байршлаас хамаарч 50,000₮ , 40,000₮ сонголттой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99711313, 88004849, 91917720 дугаараас лавлана уу.

 

БАЯНМОНГОЛ ЧУУЛГЫН 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

 

Та бүхнийг сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, свинг хөгжмийн хөнгөн хэмнэлт “Come fly with me” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

BOLLOO.MN

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.