Уул уурхай, материал судлал, инженерчлэл, менежментийн чиглэлээр судалгааны өргөн хүрээг хамарсан анхны олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 50 жилийн ойн хүрээнд “ESSEM-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Хуралд гадаадын 6 орноос буюу Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, АНУ-аас болон ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцсон. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, доктор (Ph.D) Т.Батмөнх “Зэс-порфирын ордын эрдсийн хам урвалж, хатуулгаас хамаарах баяжуулах технологийн судалгаа”, Японы Нагаокагийн технологийн их сургуулийн профессор, доктор (Ph.D) Макото Нанко “Эрдэнэт үйлдвэрийн хатуу хайлшны хаягдлыг дахин боловсруулах судалгаа”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Пүрэвдорж “Их хромт цагаан ширэмний ашиглалтын боломжийг өргөжүүлэх судалгаа” зэрэг нийт 19 аман илтгэл, 3 онлайн илтгэл, 13 ханан илтгэл хэлэлцэгдсэн.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.