Гурвалжингийн гүүрний өгсөх хэсгийг хаана

Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварыг 2025 оны 8 дугаар сарын 17-ны 22:00 цагаас хааж, 8 дугаар сарын 18-ны 06:00 цагийн хооронд шөнийн цагаар асфальтбетон хучилт хийж, хөдөлгөөнийг нээсэн байна.
Харин өнөө шөнө буюу 8 дугаар сарын 18-ны 22:00 цагаас хааж, гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийн засварыг хийж, авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийн, 20-ны 06:00 цагаас нээнэ.


