2025 оны шилдэг Инновацын төслүүд шалгарлаа

Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ийн хүрээнд 2025 оны шилдэг инновацын төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа.

Энэ жилийн сонгон шалгаруулалтад олон салбарыг хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 55 төсөл өрсөлдсөний дундаас 14 шилдэг төсөл шалгарч, батламжаа гардан авлаа.

Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсад Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацын экосистемийг тогтвортой хөгжүүлэх зорилготой юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.