Ажлын хэсэг 25 хороодод ОНХС-ын хөрөнгөөр хэрэгжиж буй тохижилтын ажлуудад хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/107 дугаар захирамжаар ОНХС-ын хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулагдлаа

 Ажлын хэсэг дүүргийн 25 хороодод хэрэгжиж буй тохижилт, явган хүний зам, камержуулалтын ажил нь оновчтой, үр дүнтэй байсан талаар хяналт шалгалтын ажлыг хийж байна.

 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалтын ажил, 10 дугаар хороо, 62 дугаар байрны гадна тоглоомын талбай, камержуулалтын ажил, 9 дүгээр хороо, нийтийн бие засах газрын барилга, тохижилт, камержуулалт, 16 дугаар хороо, Телекамерын хяналтын дэд төв, 5 дугаар хороо, 29 дүгээр цэцэрлэгийн явган хүний зам, 24 дүгээр хороо Эко зурвас дагуу явган хүний зам, тохижилтын ажлуудыг гүйцэтгэгч компани, хорооны Засаг дарга нартай хамтран газар дээр нь очиж ажиллалаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.