МОНГОЛ ДУГУЙЧИД ЧЕЖҮ АРЛЫГ ТОЙРОН АЯЛНА

MB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбооноос зохион байгуулж буй JEJU TOUR 2018 / 234 KM замын унадаг дугуйн аяллын багийнхан өнөөдөр аян замдаа гарлаа.

Merida Mongolia клубынхэн аяллын багийг үдэн гаргаж өгөв.

 

Энэхүү аялал нь 10 үе шаттай бөгөөд хоёр өдөрт багтаж Чэжү арлыг дугуйгаар тойрох юм. Аяллын нийт хугацаа нь 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Аялалд Монголоос 6 багийн 30 дугуйчин оролцоно.

Тэсвэр тэвчээр, хүч чадал шаардсан аялал гэдэг нь бүгдэд ойлгомжтой.

 

Энэхүү "Jeju Tour 2018" аяллын  бүртгэлийг Мишээл Экспо төв дээр 19 дахь жилдээ зохион байгуулагдсан "Ай Ти Эм Монголиа” 2018 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн В14 павилионд 3/30-4/01-ний өдөр хүртэл явуулсан билээ.

 

Аяллыг амжилттай дуусгасан тамирчин доорх медалийн эзэн болно.

 

Энэхүү аяллыг гол зохион байгуулагчид аяллын туршид туулах зам, орчныг судалж 2018 оны 03 сарын 19-д өөрсдөө унадаг дугуйтай аялсан билээ.

Аяллын замаар туршилт хийх үеэр барианы цэг дээр

Өмнө нь зохион байгуулж байсан "Bike Korea 2017" аяллын Солонгосын талыг хариуцан ажилласан "Хоёр ихэр хүү" компанийн төлөөлөл Монголд ирсэн үеэрээ "Дугуйнд ээлтэй байгууллага"-ын шагналаа гардаж авсан.

Мөн 2016, 2017 онд унадаг дугуйн аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Айр Бусан компаний хамт олон "Унадаг дугуйнд ээлтэй байгууллага"-аар шалгарч шагналаа гардаж авсан. Тэр үеэр 2018 оны 5 дугаар сарын 1-8 өдрүүдэд "Jeju Challenge 2018 International Bike Tour 24h/240km" 24 цагт 240 км арлыг тойрох аялал, 2018 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд зохиогдох "Korea Bike 2018" Инчёноос Бусан хүртэл 636 км унадаг дугуйгаар аялах аяллуудад дугуйчидтайгаа хамтран ажиллахад таатай байгаа илэрхийлсэн бөгөөд Солонгос Монгол дугуйчдын дугуйны нэмэлт төлбөрөөс чөлөөлөх юм байна.

 

Монгол улсаа төлөөлж олон улсад унадаг дугуйн аяллыг хөгжүүлж байгаа Merida mongolia баг хамт олонд амжилт хүсье.

 

BOLLOO.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.