Эрээн боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон

​ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулахаар болсон”, “Хятадын талаас Монгол Улс руу экспорт хийхийг хориглосон” гэх мэдээлэл ор үндэсгүй болохыг тус улсын Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдлээ. 

Уг мэдэгдэлд тус улс энэ сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ журам мөрдөж эхэлсэнтэй холбоотой гаалийн бүрдүүлэлт түр хугацаанд саатсан болохыг тайлбарлажээ. 

Боомтын ачаа, барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон болохыг мөн мэдээллээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.