НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэх тухай Татварын албанаас мэдээллээ.
Тодруулбал, иргэдийн 6-9 сарын хооронд бүртгүүлсэн худалдан авалтын баримтын буцаан олголтыг энэ сард олгох юм. Өнгөрсөн улиралд 1,3 сая иргэнд нийт 83,1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон байна. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлэх нь нэмэгджээ.


