ХУД-ийн зарим хороонд бүх хэрэглээний усыг 36 цаг хязгаарлана

УСУГ-ын мэдээлснээр өнөөдөр /XI/6/ 22:00 цагаас эхлэн энэ сарын 8-ны 08:00 цаг хүртэл буюу 36 цаг Нисэх, Яармаг орчмын замын урд хэсгээр Food city-гээс Нүхтийн ам хүртэл, замын хойд хэсгээр Мөнххадагаас Нисэхийн тойрог хүртлэх буюу ХУД-ийн 5, 6, 7, 8, 23, 24-р хорооны хэрэглээний халуун, хүйтэн усыг хэсэгчилсэн байдлаар хаахаар болжээ.

Оршин суугчид хатуу хог хаягдал 00 руугаа их хийснээс бохирдол ихэссэн нь хяналт үзлэгээр тогтоогдсон тул уг төлөвлөгөөт бус цэвэрлэгээг хийхээр болсон юм байна. Хоолны үлдэгдэл, живх, нойтон салфетик зэрэг хатуу хог хаягдал хийгээд байвал халуун, хүйтэн усыг хааж, цэвэрлэгээ хийх давтамж ойртох нөхцөл байдал үүсдэг учир 00 руугаа хатуу хог хаягдал хийхгүй байхыг зөвлөж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.