Маргааш хилийн зарим боомт амарна

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 26-нд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомт түр хаана. Мөн БНХАУ-тай автозамаар холбогддог Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг боомтууд түр амрах аж.

Харин “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон автозамын, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана хэмээн Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.