Бямба гарагт битүүний өдрийг нөхөж ажиллана

Сар шинийн баярыг угтан Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 21-ний ээлжит хуралдаанаар Цагаан сараар амрах өдрүүдийн талаар зохицуулалт хийсэн шийдвэр гарсан.
Уг шийдвэрт Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн Мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ.
Иймд ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөсөн байна.


