Монгол хэл бичгийн шалгалтыг энэ сарын 9-10-нд зохион байгуулна

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна.

Тодруулбал,

  • 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10.00-11.40 цагт
  • 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10.00-11.40 цагт
  • 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14.00-15.40 цагт эх хэлний мэдлэгээ шалгуулна.

Харин 2026 оны Элсэлтийн Шалгалт ирэх зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.