Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй НӨАТ-ын сугалаанаас 50 сая төгрөг хожжээ

 

НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт болсон билээ.

Сугалааны тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорсон юм.

Тэгвэл энэхүү 50 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Наран сум буюу бүр хилийн сумаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй Г.Батцэцэг гэдэг бүсгүй  хожжээ. Тэрбээр аав, ээжийнхээ хамт өчигдөр шөнө Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр шагналын батламжаа гардаж авахаар иржээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.