Хүүхдийн зуслангийн төлбөр өдрийн 28-30 мянган төгрөг байна

 

Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Ихэнх зуслангууд эхний  ээлжийн хүүхдээ зургадугаар сарын 10-наас хүлээж авах юм байна.

Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж байгаа аж.

Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд төлбөр нь нэмэгдэж, өдрийн 28-30 мянган төгрөг болсон байна. Зусланд амрах эрхийн бичгийг Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхэлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.