Та 380 мянган төгрөгөөр ЛАОС-т хүрч чадна

 

-АЯЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ-

 

Урин дулаан цаг ирж, хүн бүр л үүргэвчээ үүрээд, мөрөөдлийнхөө аялалд гарахыг хүсэж суугаа болов уу. Тиймээс та бүхэнд гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс арвинтай ч хямд төсөр зардлаар аялж болох Лаос Улсын талаарх нэгэн аялагчийн товчхон тэмдэглэлийг хүргэж байна.

 

-Хэрхэн 380 мянган төгрөгт багтааж Лаос руу аялах вэ- 

 

-Би гэдэг хүн явсаар байгаад Лаосын Хөвсгөл гэгддэг газар буюу Луан Прабан гэдэг хотод ирлээ. Лаос Улс маш таалагдаж байна. Хүмүүс нь амгалан тайван, хоол унд сайтай юм байна.
 
"Дэлхийгээр аялагчид" фэйсбүүк группт нэгэн эмэгтэй нэг сая төгрөгтэй, хаашаа явж болох вэ гэж асуухад хүмүүс Бээжин орох мөнгө гэж хариулсан байсан. Хүсэл, зориг байвал хаашаа л бол хаашаа явах боломжтой  тэр эмэгтэйд хэлмээр байна.


За ингээд аяллын маршрутаа танилцуулъя.

 

1. Эх орны хил давах

Улаанбаатар – Замын-Үүд – 22500₮ (55¥) ????
Замын-Үүд – Эрээн – 20¥ ????
Замын-Үүдийн төв зогсоол дээрээс таксинд суугаад хэрэггүй. Найман цаг өнгөрөөж байгаад олон 69 оочерлож байгаа хэсэг рүү алхаад тэндээсээ шууд 20 юаниар хил гарах уу гэж асууж байгаад суучих хэрэгтэй. 

2. Хятадаар дамжингаа газар үзэх

A. Эрээн -Хөххот – 6 цаг- 78¥ ????
Өмнөд Монголын нийслэл хоттой танилцангаа үнэгүй ордон музей үзэж, Цахар Монголын алдарт сүүтэй цай хүртэж болно. Орой 19:40-д галт тэрэг Хөххотод хүрдэг тул 1 өдөр хононо.

B. Хөххот – Ши Ан – 13 цаг – 138.5¥????
Ши Ан бол хятадын эртний хотуудын нэг. Цайз, бэхлэлт гээд л үзэж харах юм ихтэй. Өглөө 6 цагт буудаг. Орой нь дараачийн газар руугаа хөдлөөд явчихвал хостелд мөнгө зарахгүй.

C. Ши Ан – Чунчин – 10 цаг – 98¥????
Чунчинд үзэх юм бий бий. Өдөржингөө дэмий тэнээд орой нь галт тэргэндээ суучих хэрэгтэй. Ер нь Эрээнээс Чунчин хүртэл суудлын галт тэрэг буюу хатуу суудлаар зорчино. 

D. Чунчин – Күнмин – 17 цаг – 240¥????

Күнмин хүртэл суудлын галт тэргээрээ явчихаж болно. Үнэ нь 150¥. Би өмнө нь хоёр хот руу явахдаа дундаа ямар ч зогсолтгүй явсан учир нойр авах гээд унтлагын галт тэрэгний билет авсан юм. Күнмин бол Хятадын 56 үндэстний дийлэнх нь оршин суудаг Юн Нан мужийн төв. 

3. Лаос орох

Күнмин – Луан Прабан (Лаос) – 25 цаг – 398 юань ????
Күнминд очоод метрогоор явахдаа нэгдүгээр шугамны South Coach Station дээр буугаад Лаос улсын Луан Прабан хот руу явах олон улсын унтлагын автобусны билет авна. Хил давах үед автобусанд шагчид орж ирээд 100 юаниар шар дэвтэр ав гэнэ. Тэр үед нь юу ч дуугарахгүй өнгөрөөх хэрэгтэй. Учир нь гадаадын иргэн тэр шар дэвтрийг авах шаардлагагүй байдаг. Авлаа гэж бодоход шалган дээр ирээд 30 юаниар авдаг юм шүү. 

За ингээд л хэдэн өдөр Дотор газрын хотуудаар явж газар үзэнгээ Лаост хүрээд ирж байгаа юм. Нийт зардал юаниар тооцоолвол (дийлэнх билетийг Хятадаас л авах учраас) 1027 юань буюу төгрөгөөр 381,000₮ орчим болж байна. 

Дашрамд дуулгахад, манай улсын иргэд Лаос руу 30 хоног визгүй зорчдог бол Хятадууд визтэй зорчдог.

 

Эх сурвалж: Дэлхийгээр аялагчид

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.