Баянхошуу орчмын авто замын зүүн урсгалыг 23:00 цагт нээнэ

​​​​​​​Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Мөн тавдугаар сарын 30-ны өдөр тус замын баруун урсгалыг хааж, үргэлжлүүлэн хучилтын ажил гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн замын ачаалал, түгжрэлийг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Зүүн урсгал)

Зам хаах хугацаа:

  • 2026 оны 05-р сарын 29-ны өдөр 06:00 цагаас
  • 2026 оны 05-р сарын 29-ны өдөр 23:00 цаг хүртэл

Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Баруун урсгал)

Зам хаах хугацаа:

  • 2026 оны 05-р сарын 30-ны өдөр 06:00 цагаас
  • 2026 оны 05-р сарын 30-ны өдөр 23:00 цаг хүртэл авто замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.